1. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд короновируст халдварын 22 тохиолдол шинээр нэмж батлагдан, нийт тохиолдол 1763 боллоо. Харин 20 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэрсэн тохиолдол 1076 боллоо.
2. Дахин нэг 1 хүн короновирусын халдварын улмаас нас барж аймгийн хэмжээнд нийт нас барсан тохиолдол 3 бүртгэгдлээ. Эдгээр 3 хүн нас барсны 2 нь огт вакцин тариулаагүй 1 нь файзерын 1-р тунг тариулсан байсан бөгөөд 2 хүн нь чихрийн шижин, артерийн даралт, цус бүлэгнэлттэй, суурь хавсарсан өвчтэй байжээ.
3. Нийт  231 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 178 хүний биеийн байдал хөнгөн, 41 хүн хүндэвтэр, 12 хүний биеийн байдал хүнд байна.
4. Халдвар авсны улмаас ӨЭМТ-ийн хяналтад 469 гэрээр эмчлүүлж байгаа бөгөөд  342 нь том хүн, 127 хүүхэд байна.
5. Нийт дархлаажуулалтанд 1-р тунгийн вакцинд 64309 хамрагдаж, хамрагдвал зохих иргэдийн /93.7 хувь, 2-р тунгийн вакцинд 58770 хүн хамрагдаж хамрагдвал зохих иргэдийн 85.7 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.
6. Сүүлийн 24 цагт 154 хүнд PCR шинжилгээ, түргэвчилсэн оношлуураар 199 хүнд шинжилгээ хийжээ.
7. Өнөөдрөөс 16-17 настай хүүхдүүдийн дархлаажуулалт эхэллээ.