Монгол Улсын Гаалийн байгууллага 100 жилийнхээ түүхэнд анх удаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гаалийн итгэмжлэгдсэн ААН-ийн гэрчилгээ олголоо. Уг гэрчилгээг Эрдэнэт үйлдвэрийн түүхт 45 жилийн ойн баярын үеэр гардуулав. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ: “Монгол орны төдийгүй бүс нутгийн томоохон экспортлогч Эрдэнэт үйлдвэрт гаалийн итгэмжлэлийн гэрчилгээ олгосон нь 45 жилийн түүхэнд гүйцэтгэсэн ажил, үүрэг хариуцлагыг нь үнэлсэн явдал юм.
Та бүхэн гаалийн итгэмжлэгдсэн талбай, тээвэр гэж сонссон байх. Тэгвэл Монгол орныг цаашид 50,100 жил олон улсын хөрөнгийн болон баялгийн зах зээл дээр төлөөлж явах гадаад худалдааны гаалийн итгэмжлэгдсэн гэрчилгээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгож байна. Монгол орны сүүлийн 50 жилийн түүхийн төсөв санхүүгийн хамгийн том эх үүсвэр, хамгийн том уул уурхай, хамгийн том баялаг бүтээгч нь Эрдэнэт үйлдвэр уурхайчид та бүхэн байлаа.
10 жилийн хугацаанд Оюу толгой гэж манай улсад төдийгүй дэлхийн зэсийн зах зээл дээр томоохон тоглогч гарч ирсэн. Энэ нь түүхэн бүтээн байгуулалт хэдий ч 50 жилийн түүхтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнөөдрийг хүртэл Монгол Улсын төсөвт төвлөрүүлдэг хөрөнгө санхүүгээрээ нэгд байсаар байна” хэмээн онцлов.