Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон Эрдэнэтийн-Овоо ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт үйлдвэрийг байгуулах” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, “Эрдэнэт”-ийн анхны баяжмал экспортод ачигдаж, үйл ажиллагаагаа эхэлсний 45 жилийн түүхэн ойн баяраа хүндэтгэл, бахархал дүүрэн тэмдэглэлээ.
Мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Гадаад харилцаа, экспортын хэлтсийн Экспорт борлуулалтын албаны дарга Л.Ганхуяг, Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтсийн инженер Ш.Данзанваанчиг, Эрчим хүчний хэлтсийн Ахлах эрчим зүйч С.Баянбат, Эдийн засгийн хэлтсийн Хөдөлмөр, цалин хөлсний албаны дарга Н.Ариунаа, Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн Тэргүүлэх инженер Д.Мөнхбаяр нар энгэрээ мялаасан юм.
Харин “Алтан гадас” одонгоор Механикийн хэлтсийн Төлөвлөлт, мониторингийн албаны Тэргүүлэх инженер Ц.Өнөрбаяр, Геологи, маркшейдерийн хэлтсийн мэдээллийн ажилтан А.Арцсэд, Барилга засварын цехийн хэсгийн дарга С.Гантуяа, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон, Засвар, механикийн заводын суурь машины оператор Ц.Шоовдор, Үйлдвэрлэлийн хэлтсийн ээлжийн дарга Т.Цагаандорж, Цахилгаан цехийн Үйлдвэр техникийн товчооны дарга Н.Чулуунбаатар, Стратеги, хөгжлийн газрын Тэргүүлэх эрчим зүйч Т.Санжмятав нар шагнуулав.
Түүхэн 45 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс есөн Хөдөлмөрийн баатар, зургаан Төрийн соёрхолт, 79 Гавьяат цолтон ийнхүү төрлөө.
Дэлхийн жишиг, Монголын бахархал Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойн баярын концерт УРАН САЙХАНЧ уурхайчдын урлагийн Их наадмын шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн бөгөөд уламжлал шинэчлэлийг хослуулсан, утга төгөлдөр, бахархал, омогшил бүхний илэрхийлэл байлаа.