2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийн төрөлд “Тэргүүний архивч” хүндэт тэмдгийг нэмж тусгах асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын гишүүд дэмжив.
Ингэснээр Архив, албан хэрэг хөтлөлтийн салбар Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар олгох Засгийн газрын салбарын тэргүүн буюу “Тэргүүний архивч” шагналтай боллоо.
Энэхүү “Тэргүүний архивч” хүндэт тэмдгээр Архив албан хэрэг хөтлөлтийн салбарт 12-оос доошгүй жил ажилласан, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан албан хаагчид болон ахмад ажилтныг шагнаж урамшуулах юм.