Эрдэнэт үйлдвэр 2023 онд архив, албан хэрэг хөтлөлтийн 26 ажилтандаа Монгол Улсын архив, албан хэрэг хөтлөх дүрмийн дагуу мэргэжлийн ахлах зэргийн нэмэгдлийг олголоо. Энэ бол архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын хувьд мэргэжлийн зэргээ ахиулах, өвлүүлэх, нэмэгдэл авах олон боломжийг нээж өгсөнд баяртай байна.
    Мөн Эрдэнэт үйлдвэр, архив албан хэрэг хөтлөлтийн салбарт анхны тусгай зориулалтын архивын барилгыг улсын комиссоос хүлээн авч, ашиглалтад оруулсан нь 45 жилийн түүхийн сан хөмрөг бий болгох том бүтээн байгуулалт боллоо” хэмээн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны мэргэжлийн өдөрт зориулсан Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр онцоллоо.
    Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд нийт 60 гаруй архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан ажилладаг. Тэд энэ удаа мэргэжлийн өдрөө мэдлэг ур чадвараа дээшлүүлэхийг чухалчилж, ажил мэргэжлийнхээ дагуу эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, уралдсан байна.
   Уралдаанд Б.Аззаяа ахлагчтай Баяжуулах үйлдвэр, ДЦС, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Хүний нөөц, захиргааны хэлтэс, Засвар, угсралтын цехийн хамтарсан баг тэргүүлж, Б.Ганбат ахлагчтай Хүний нөөц захиргааны хэлтэс дэд байр, Э.Анх-Эрдэнэ ахлагчтай Засвар, механикийн завод, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтарсан багууд гуравдугаар байранд тус тус шалгаран, шилдгүүдийн шагнал хүртлээ.