Үйлдвэрийн Төрөлжсөн архиваас дэлгэн үзүүлсэн “Архивын түүхэн баримт”-ын үзэсгэлэн тэр чигээрээ өчигдрөөр аялуулав. Монголчуудын зуун дамжин бахархаж ирсэн их бүтээн байгуулалтын он жилүүд энд гэрэл зурганд, даргын тушаалд, уурхайчны бичвэрт дурайтал үлджээ. Энэ үзмэр, түүхэн баримт бичгүүд юугаар ч сольшгүй, ховор нандин дурсамж бүхнийг агуулсан үнэт өв болон хадгалагдана.
    Өнгөрсөн түүхийн хуудсаар ойн баяраа эхлүүлж, баярын хурлаа хүндэтгэлийн тоглолттой хоршуулж, оны шилдгүүдээ алдаршуулан, үе үеийн алдартнууд, үйлдвэрийг удирдаж явсан ерөнхий захирлууд, ахмад уурхайчид, төр засгийн хүндэт зочдоо тэргүүн эгнээндээ залж, Эрдэнэтийн 45 жилийн ой үргэлжиллээ.