Түгээмэл асуулт, хариулт
Лавлагаа хуулбар авахад ямар бичиг баримт шаардагдах вэ?
Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ямар баримт авах вэ?
- Хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд анх ажилд орсон болон халагдсан тушаалын лавлагаа, хуулбарыг авна.
- Хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд анх орсон болон албан тушаалын өөрчлөлт, шилжилт хөдөлгөөний тушаалын лавлагаа хуулбарыг авна.
Архивын онлайн лавлагаа хэрхэн авах вэ?
- “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Төрөлжсөн архивын вэб хуудсанд хандсанаар Онлайн лавлагааны цэсэд холбогдох боломжтой. Мөн та онлайн лавлагааны захиалга өгөхдөө асуулга бүрт бүрэн хариулсан байх шаардлагатай. Лавлагааны хариу ажлын 3-7 хоногийн дотор гарна.
Энд дарж холбогдоно уу LINK
Уншлагын танхимаар хэрхэн үйлчлүүлэх вэ? Ямар материал бүрдүүлэх вэ?
- Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -ын төрөлжсөн архивын газрын уншлагын танхимаар үйлчлүүлэх хүсэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -ын бүтцийн нэгжүүдийн ажилчид, Албан байгууллага аж ахиу нэгж, иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Бүрдүүлэх материал:
Иргэн
- Иргэний хүсэлт
Албан байгууллага, аж ахуй нэгж
- Албан бичиг
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -ын ашиглалт
- Албан бичиг, зөвшөөрлийн хуудас
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -ын Төрөлжсөн архив хаан байрладаг вэ?
- Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, ДГТ-1