Архивын ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль хамтран 2019 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд “Эрх зүй-архив судлал”-ын чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, 2021 оны анхны төгсөлтийн оюутнуудыг өнөөдөр.
Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар хүлээн авч уулзлаа.

     Уулзалтын эхэнд АЕГ-ын дарга С.Энхбаатар хэлсэн үгэндээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн цаг үед “Эрх зүй-архив судлал”-ын хавсарсан мэргэжилтэн бэлтгэгдэж байгаа нь Монгол Улсын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд шинэ ахиц, дэвшлийг авчрах чухал ач холбогдолтой үйл явдал болж байгааг тэмдэглээд, ДХИС-ийн
Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн хамт олонд талархал илэрхийллээ. 
      Архивын байгууллага боловсон хүчнээ ахмад архивчдыг дагалдуулан сургах замаар бэлтгэж байгаад 1980 оноос Хууль цаазын дунд сургуульд, 1997 он хүртэл МУИС-д, 2004-2010 онд МУБИС-д, 2014-2015 онд МУИС-д Түүх архивын мэргэжлээр сургаж төгссөнөөс хойш бэлтгээгүй байна.

       Шинээр мөрдөгдөж байгаа Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиар архивын ажилтанд мэргэшсэн байх шаардлага тавигдаж байгаа энэ цаг үед бэлтгэгдэн гарсан 17 оюутанд ажлын амжилт хүсэж, шилдэг 3 оюутныг АЕГ-т ажиллуулахыг урьснаа онцлон тэмдэглэлээ. Төгсөгчид Үндэсний төв архивын сан хөмрөгтэй танилцлаа.