Чекашов Анатолий Васильевич нь 1927 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Саратовск мужын Балашова хотод төрсөн.
     1934-1945 оныд дунд сургуульд суралцаж төгссөн. 1945 онд Саратовын Иргэний барилгын инженерийн дээд сургуульд элссэн, харин 1947 онд өөрчлөн байгуулагдсан учир Саратовын автозамын дээд сургуулийн барилгын факультетад шилжин суралцсан. 1950 онд дээд сургуулиа барилгын инженер мэргэжлээр төгссөн. Дээд сургуулиа төгссөний дараа Эрхүү мужын Ангарск хотын Дотоод Хэргийн Яамны Главпромстрой нэгдлийн 16-р барилгын удирдах газрын мэдэлд томилогдон ажилласан.
    1961 онд Эрхүүгийн ЗХУКН-ын мужын хорооны шийдвэрээр “Иркутскстрой” барилгын нэгдлийн ерөнхий инженер, 1964 оноос нэгдлийн даргаар томилогдсон.
   1969 онд Главвостоксибстрой /Дорнод сибирийн баилгы удирдах газар/ удирдах газрын орлогч даргаар томилогдсон.
      1974 оны 8 сараас ЗХУКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн газрын шийдвэрээр Бүгд Найрамдах Монгол Ард Улс руу “Медьмолибденстрой” барилгын удирдах газрын даргаар томилогдон ирсэн ба тус газар нь Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах үйлдвэр болон Эрдэнэт хот барих зорилготой байсан. 1978 онд үйлдвэрийн 1-р ээлж, харин 1980 онд 2-р ээлжийн тус тус барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Үүний зэрэгцээ Удирдах газар нь Багануурын нүүрсний уурхай ба Багануур хот, Улаанбаатар хотод Ээрэх үйлдвэр, Эрдэнэт хотод Хивсний үйлдвэр барьж байсан бөгөөд Хөтөлийн цементийн үйлдвэрийн барилгыг эхлүүлсэн. Нийтдээ Монгол Улсад 6 жил буюу 1974-1980 онуудад ажилласан.
       1980-1991 онд ЗХУ-ын Аж үйлдвэрийн барилгын яамны гадаад дахь объектын барилга хариуцсан удирдах газрын дарга. 1991-2009 онд ОАО “Зарубежстрой” компаний ерөнхий захиралаар ажилласан.
       2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Москва хотод таалал төгссөн.
    Бүгд Найрамдах Монгол Ард Улсад Эрдэнэт хот болон Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг зохион байгуулсан, хугацаанаас өмнө ашиглалтад хүлээлгэн өгсөн учир ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1979 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зарлигаар Социалист хөдөлмөрийн баатар цол, Ленины одон ба “Алх ба Хадуур” (золотая медаль Серп и Молот) алтан медиалиар шагнасан.
         Үүнээс гадна хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж ЗХУ, БНМАУ-ын дараах одон медалиар шагнагдсан. Үүнд:
         - ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зарлигаар “ЗСБНХОУ-ын Гавьяат барилгачин” цол,
     - ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1969 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн зарлигаар “Хүндэт тэмдэг” одон
        - БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1979 зарлигаар Сүхбаатарын одон,
        - БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1977 оны зарлигаар “Найрамдал” медаль,
        - Монгол Улсын Барилгын яамны сайдын 1992 оны тушаалаар “Монгол Улсын тэргүүний барилгачин” цол
      Чекашов А.В. нь зөвхөн Эрдэнэт хот төдийгүй Улаанбаатар, Дархан, Багануур, Хөтөл зэрэг олон газруудад ажиллаж, 10 мянга гаруй монгол залууст барилгын мэргэжил эзэмшүүлж, орчин үеийн аж үйлдвэрийн иж бүрэн цогцолбор, том хот барьж байгуулах их ажлыг удирдан Монгол Улсын бүтээн байгуулалт, барилгын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан их энгийн, хүнлэг, жинхэнэ Сибирийн эр байсан юм.

Ашигласан материал:
1. 1994 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Чекашов А.В-н гарын үсэг зурж бичсэн өөрийн намтар
2. Википедиа дахь А.В.Чекашовын талаарх мэдээлэл
3. 62-1-2-5